МУИС-ийн “Клубүүдийн нээлттэй өдөрлөг-2025” амжилттай боллоо

Share Button

МУИС-ийн оюутны клубүүдийн танилцуулга өдөрлөг 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн V давхарт амжилттай болж өнгөрлөө.

МУИС-ийн оюутны байгууллага, клубуудын үйл ажиллагааг нийт оюутнуудад сурталчлах, гишүүнчлэлд бүртгэх тэдний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх мөн өдөрлөгөөр оюутны байгууллага клубүүд төсөл хөтөлбөр болоод хийсэн ажлынхаа тайланг нийт оюутан залуустаа танилцуулах зорилготой.

МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд нийт 71  гаруй клуб бүртгэлтэй байна. Клубын танилцуулах өдөрлөгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй шилдэг 37 клуб оролцлоо.

Өдөрлөгийн үеэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 10 клубт батламж гардуулав.

  • ДЕЛЬТА ОНОЛЫН ФИЗИК
  • ЗАЛУУ ХҮН АМ ЗҮЙЧ
  • ПСИХЕЯ
  • INFINITY
  • ЭКОЛОГИ-ЭРДЭМ
  • SKYLINE
  • HACKUM STUDENT CLUB
  • ARTEMISIA ART

Танилцуулах өдөрлөгийн үйл ажиллагаатай ОХГ-ын хамт олон, МУИС-ийн багш, ажилтны төлөөлөл танилцаж клубүүдийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн HACKUM STUDENT CLUB нь МУИС-ийн клубүүдийн нэгдсэн веб сайтыг хийж гүйцэтгэлээ. Ингэснээр МУИС-д сурдаг оюутан суралцагч нар маань сонирхсон клубийнхээ мэдээллийг харах, үйл ажиллагаатай нь танилцах, элсэх зэрэг мэдээ мэдээллийн нэг дороос авах боломжтой болж байгаа юм.

МУИС-ийн клубүүдийн веб сайт – https://numclubs.hackum.com/

МУИС-ийн клубүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллагчаар Монос хүнс, Зориг сан, INNOKBEAUTY нар хамтран ажиллалаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар