2025 оны II ээлжийн цэрэг татлага улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан хэрвээ суралцагч цэргийн албанд татагдсан тохиолдолд Сургалтын үйл ажиллагааны журмын дагуу эцэг эх, асран хамгаалагч, хуулийн этгээд нь харьяа орон нутаг, дүүргийн цэргийн штабаас “Цэрэгт татагдсан тухай” албан тодорхойлолтыг Багш, оюутны хөгжлийн төвийн 402 тоот өрөөнд авчирч өгнө.
Албан бичгийг үндэслэн МУИС-ийн Ректорын тушаал гарч, энэ улирлын судалж буй хичээлийг цуцлан, сургалтын төлбөрийг SiSi дэх суралцагчийн дансанд буцаан байршуулж, нэг жилийн чөлөө олгоно.
Иймээс цэрэгт татагдсан тохиолдолд заавал албан бичиг ирүүлэхийг анхааруулж байна.
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар