МАНДАЛ САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2025-2026
УДИРДАМЖ
Хөтөлбөрийн зорилго: Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүйг бүтээгч залуусын боловсролыг дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, нийгэмдээ эерэг өөрчлөлт авч ирэхэд нь бодит хувь нэмэр оруулахад тус хөтөлбөрийн зорилго оршино.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг бүтэн хариуцах
Хамрах хүрээ: МУИС-Мэдээлэл технологи, электроникийн сургууль
- Программ хангамж
- Хиймэл оюун ухаан
- Мэдээллийн Технологи
Тэтгэлэг хүсэгчид тавих үндсэн шалгуур:
- Бакалаврын 3-4 р түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч дүн 3.2 оос дээш байх
- Их Сургуулиа төгсөөд Мандал Санхүүгийн Нэгдэлд томилогдон ажиллах хүсэлтэй суралцагч байх
Тэтгэлэг хүсэгчийн бүрдүүлэх материал:
- Тэтгэлэг хүсэгч нь линкээр орж анкет бөглөх Линк: https://forms.office.com/r/u7gweyVJ9p
- Суралцсан жилийн голчийг тодорхойлсон дүнгийн тодорхойлолт
- “Эрсдэл миний бодлоор” сэдвээр эссэ бичих. Үгийн тоо 400 үг
- Бүрдүүлэх материалыг humanresources@mandal.mn хаягаар доорх хугацаанд илгээх.
Материал хүлээн авах хугацаа: Өргөдлийн материалыг 2025.10.09 – 2025.10.17 ны дотор хүлээн авна.
Шалгаруулалтын дүнг зарлах: Шалгаруулалтын дүнг 2025.11.03 нд зарлах ба тэнцсэн оюутанд и-мэйлээр хариуг илгээнэ.
Мандал санхүүгийн нэгдэл ХХК
МУИС, Оюутны хөгжлийн газар