Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Оюутны хөгжлийн газар болон Сэтгэл судлалын ангийн оюутнуудын Психия клуб хамтран МУИС-ийн оюутан суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг хадгалах, хамгаалах, тулгарсан бэрхшээл, асуудлыг даван туулахад нь туслах зорилгоор “NUM Mental Care Day-2025” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд оюутан суралцагчдад нийтлэг тохиолддог сэтгэл зүйн асуудлуудыг тодорхойлох оношилгооны хялбар тестүүдийг ажиллах, амьдралын хүрдээ тодорхойлох, хүслийн мандала будах, робот карт ажиллах зэрэг урлагийн сэтгэл заслын аргуудыг туршиж үзэх, зөвлөгөө авах, шүүмжлэлгүй яриа буюу Blind Truth хэлбэрээр ярилцах, бодол, мэдрэмж, анхаарал төвлөрөлтийг сайжруулах Mindfulness хийх зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны турш 150 гаруй суралцагч хамрагдсан байна.
Оюутны хөгжлийн газар