Өнөөдөр /2025.11.28/ Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “МУИС – Эрдэм шинжилгээ, инновац 2025” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.




Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй Q1, Q2 ангиллын сэтгүүлд голлох болон хамтран зохиогчоор хамгийн олон бүтээл хэвлүүлсэн судлаачид
Байгалийн ухаан:
- Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив
- Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ
- Газар зүйн тэнхимийн дэд профессор Г.Бямбахүү
Нийгэм, хүмүүнлэг:
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Ч.Амартүвшин
Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй Q1, Q2 ангиллын сэтгүүлд голлох зохиогчоор хамгийн олон бүтээл хэвлүүлсэн судлаачид:
Байгалийн ухаан:
- Хими, биологийн инженерчлэлийн тэнхим профессор Ж.Батхүү
- Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Н.Батхүү
Нийгэм, хүмүүнлэг:
- Сэтгэл судлалын тэнхимийн багш Б.Болдсүрэн
- Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор Ч.Тамир
Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хамтран зохиогчоор хамгийн олон бүтээл хэвлүүлсэн судлаачид:
Байгалийн ухаан:
- Биологийн тэнхимийн зөвлөх профессор Б.Оюунцэцэг
- Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив
- МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Газар зүй, физик, инженерчлэлийн тэнхимийн профессор Д.Отгонбаяр
Нийгэм, хүмүүнлэг:
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Ч.Амартүвшин
- Маркетинг худалдааны тэнхимийн дэд профессор Г.Урандэлгэр
2024-2025 оны хичээлийн жилд бүтээлүүд нь хамгийн олон эшлэгдсэн судлаачид:
Байгалийн ухаан:
- Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ
- Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив
Нийгэм, хүмүүнлэг:
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Ч.Амартүвшин
- Менежментийн тэнхимийн профессор З.Алтанчимэг
Springer болон SPI индекс бүхий хэвлэлийн газраар нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн судлаачид:
Байгалийн ухаан:
- Цаг уур, ус судлалын тэнхимийн дэд профессор Д.Сандэлгэр
Нийгэм, хүмүүнлэг:
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Ч.Амартүвшин
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Б.Жаргалан
- Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Оюунжаргал
Сүүлийн гурван жилд хамгийн өндөр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн судлаачид:
Байгалийн ухаан:
- Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар
- Физикийн тэнхимийн профессор Н.Цогбадрах
- Химийн тэнхимийн профессор Д.Сарангэрэл
Нийгэм, хүмүүнлэг:
- Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс
- Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн дэд профессор Ц.Төрбат
- Менежментийн тэнхимийн профессор Н.Сонинтамир
Сүүлийн гурван жилийн судалгааны үр дүнгээ шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулж буй судлаачид “Инновацлаг судлаач”

- Физикийн тэнхимийн дэд профессор Т.Бэгзсүрэн
- Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай
- Биологийн тэнхимийн дэд профессор Ө.Энэрэлт
Мөн Засгийн газрын шагнал “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Даваапүрэв нарыг шагнасныг гардуулан өглөө.

Шагнал хүртсэн нийт багш нартаа эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.

















