2025-2026 оны хичээлийн жилд Оюутны хөгжлийн газраас зохион байгуулдаг “Хичээнгүй оюутан-2025” тэтгэлгийг дараах 2 төрлөөр олголоо.
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих, тэдний эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих
- МУИС-ийн бакалаврын II буюу түүнээс дээш түвшний, мэргэжлээрээ олон улсын тэмцээнд I-III байр эзэлж бусдыгаа манлайлан хичээж буй нийгмийн идэвхтэй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай суралцагчийг дэмжих.
Дээрх 2 төрлөөр хүсэлт ирүүлсэн суралцагчдаас болзол шалгуур хангасан дараах 10 суралцагчид тодорлоо.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслол 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод боллоо. Уг ёслолын үйл ажиллагаанд Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, мэргэжилтэн Н.Алтанзул, Ц.Энхтайван нар тэтгэлэгт шалгарсан суралцагчдад сурлагын өндөр амжилт хүсэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих тэтгэлэгт шалгарсан суралцагчид

МТЭС-ийн Мультимедиа технологи хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Т.Энххүслэн, ШУС-ийн ХУС-ын Хэл шинжлэл (Монгол хэл) хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Э.Энхбаяр, Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч У.Номин-Эрдэнэ, УТСОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Б.Цэцэнбилэг, Улс төр судлал хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч А.Энэрэл
Уралдаан тэмцээнд гаргасан амжилтыг дэмжих тэтгэлэгт шалгарсан суралцагчид

ШУС-ийн ХУС-ын Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч А.Жадамба, Урлаг судлал хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Д.Номинзаяа, НУС-ын Нийгмийн ажил хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Д.Долгормаа, БС-ийн Санхүү хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Б.Ичинхорлоо, УТОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Б.Сумъяа
Суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

