МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс ЕБС-ийн биологи, экологи, эрүүл мэндийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, 2 кредиттэй “Биотехнологи ба биоаюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2013 оны 4 сарын 27-29 хооронд зохион байгуулна. Энэ удаад тус сургалтыг БОНХЯ-ны Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороотой хамтран явуулна. Сургалтын төлбөр 50000 төгрөг ба 40000 төгрөгийг Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо санхүүжүүлах тул багш зөвхөн бүртгэлийн хураамж болох 10000 төгрөг төлөх болно.
Утас: 99876573, 88829318, 350535
И-майл: ttsetse@yahoo.com, jar.bileg@gmail.com
Вэб сайт: eecbehs@num.edu.mn