Хайж байна...

МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медаль гардууллаа

Share Button

Өнөөдөр /2025.12.15/ МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

МУИС-ийн Ректорын тушаалаар Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Дамдинсүрэнгийн Солонго, Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Нацагдоржийн Тунгалаг нарыг “Эрдмийн элч” медалиар шагналаа.

МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” медалийг Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа шинжилгээний бүтээл туурвисан, их сургуулийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн иргэнд олгодог юм.

МУИС-ийн дээд шагналаар шагнагдсан эрхэм профессорууддаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар