Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр I байрны Эрдмийн танхимд болов.

Хуралдааны ирц: Ирвэл зохих 70 гишүүнээс оролцсон 57, чөлөөтэй 10, ирээгүй 3 (Г.Баярмагнай, Д.Улам-Оргих, С.Эрдэнэсүх).

Хуралдаанаар “МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн тайлан”-г хэлэлцлээ. ЭЗ-ийн төрөлжсөн хороодын санал, дүгнэлтийг үндэслэн сайжруулсан “МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн тайлан”-гийн танилцуулгыг ректор Б.Очирхуяг хийв. Хуралд тайланг боловсруулсан багийн бүрэлдэхүүн оролцож, асуултад хариулж, холбогдох тайлбарыг хийсэн. ЭЗ-ийн гишүүд дэмжсэнээр “МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн тайлан”-г Удирдах зөвлөлд хүргүүлэх, МУИС-ийн нийт эрдмийн хамт олонд түгээхийг МУИС-ийн захиргаанд үүрэг болголоо.

Мөн хурлаас профессор, дэд профессор цол олгох ЭЗ-ийн шийдвэрт гомдол гаргасан багш нарын гомдлыг хянасан Эрдэм шинжилгээ, инновац, эрдмийн цолны төрөлжсөн хорооны дүгнэлтийг сонсож, МУИС-ийн профессор,  дэд профессор цол олгох журамд өөрчлөлт хийх ажлын хэсгийг томилохоор шийдвэрлэлээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар