МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 65 жилийн ой болов

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн салбар 1960 онд байгуулагдсанаар Монгол Улс дотооддоо дээд боловсролтой сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэх, сургалт судалгааны салбар байгуулагдах  үндэс суурь тавигдсан юм. Анхны 30 төгсөгчөөс хойш нийт 1600 гаруй  сэтгүүлч бэлтгэж төгсгөжээ. Нийт төгсөгчийн 85 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Өнөөдөр сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим бакалавр, магистр, докторын түвшний шаталсан сургалт явуулж, “Сэтгүүл зүй” болон “Олон нийтийн харилцаа, мэдээлэл” гэсэн үндсэн хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим монголын сэтгүүл зүйн сургалт судалгааны томоохон төв болж өргөжин хөгжиж чадсан юм. Тэмдэглэлт ойгоороо тус тэнхим “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны 65 жил” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, “Ирээдүйг гэрэлтүүлсэн 65 жил” баримтат киноны нээлтээ хийв.

“Ирээдүйг гэрэлтүүлсэн 65 жил” баримтат киног хүлээн авч үзнэ үү!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар