Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий МУИС-ийн багш нарт төрийн дээд цол хүртээжээ.
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар нар төрийн дээд цол хүртсэн багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Ардын багш цолоор Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор В.Адъяасүрэн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор С.Янжинсүрэн нарыг тус тус шагнасан байна.



Төрийн дээд цол хүртсэн багш нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

