МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг Монгол Улс, БНХАУ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааны гүүр болж багш, суралцагчдын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төрлийн хөтөлбөр, тэтгэлэг, уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж, МУИС-ийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд олон жилийн турш бодит хувь нэмэр оруулсан МУИС-ийн Күнзийн инситутын Сургалтын албаны дарга Лан Ченг Шиаог МУИС-ийн Хүндэт жуухаар шагналаа.


Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан Хангамж, үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтнуудыг МУИС-ийн Хүндэт жуух, МУИС-ийн Баярын бичгээр шагнав.
МУИС-ийн Хүндэт жуух
- Д.Ариунаа
- А.Амаржаргал
- С.Амгаланзаяа
- Д.Алтанцэцэг
- С.Болормаа
- Ц.Нарантуяа
- Б.Оюунзаяа
- П.Сольтогтох
- С.Сэргэлэн
- А.Цэрэнчимэд
МУИС-ийн Баярын бичиг
- Ш.Наранбаатар

МУИС-ийн шагналаар шагнагдсан нийт ажилтнууддаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.











