Хайж байна...

МУИС өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш 258 кг хуванцар хаягдлыг байгальд хаягдахаас сэргийлжээ

Share Button
МУИС болон MCS Coca Cola ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбогдуулан MCS-TML-ээс  хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр МУИС-ийн хичээлийн болон оюутны байруудад тодорхой хэсгүүд дээр хуванцар цуглуулах цэгийг 2025 оны 9 дүгээр сард байршуулж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 150кг хуванцар хог хаягдал цугларан тушаасан байна.

Харин 2026 оны 1 дүгээр сарын 05-ны байдлаар нийт 258 кг хуванцар хог хаягдал тушаажээ.

МУИС стратеги төлөвлөгөөндөө байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилт дэвшүүлэн хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох зорилго тавин ажиллаж байгаа юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар