МУИС нь шинжлэх ухаан, инновац, судалгааны чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд докторын зэрэг хамгаалсан залуу судлаачдын ур чадварыг хөгжүүлж дэмжих зорилгоор докторын дараах судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тэтгэлэг горилогч нь МУИС-ийн Ректорын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/348 тоот тушаалаар батлагдсан МУИС-д пост доктор ажиллуулах журмын дагуу материалаа бүрдүүлж саналаа ирүүлнэ үү.
Материалыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 208 тоотод хүлээн авна.
Холбоо барих хаяг:
Монгол Улсын Их Сургууль
Судалгаа, хөгжүүлэлтийн газар
Судалгаа, хөгжүүлэлтийн газар
Утас:976-77307730-1143
Email: research_innovation@num.edu.mn

