Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаар нь 1-110 (нэг, нэг зуун арав) дугаар болж өөрчлөгдөн 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс ажиллаж эхлээд байна. Өмнө нь ашиглаж байсан 110 дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулан, уг хугацаанаас хойш 1-110 дугаар ердийн горимоор ажиллана.

