Хайж байна...

Монгол Улсын Гавьяат багш Жагдагийн Даваад зориулсан хүндэтгэлийн лекц зохион байгууллаа

Share Button

ШУС-ийн НУС-ын Сэтгэл судлалын тэнхимийн ахмад багш, Монгол Улсын Гавьяат багш Жагдагийн Даваад зориулсан хүндэтгэлийн лекцийг 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Мөн энэ үеэр тэнхимийн үе үеийн ахмад багш нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү хүндэтгэлийн лекцэд ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Хишигням болон тэнхимийн ахмад багш доктор, профессор Б.Туяа, доктор, дэд профессор М.Нарантуяа, НУС-ын сургалтын албаны мэргэжилтнүүд, сэтгэл судлалын тэнхимийн багш нар оролцлоо. Лекцийн үеэр ахмад багш нар залуу багш нартаа үнэтэй сургаалиа хайрлаж, халуун дотно яриа өрнүүлэн, нэгэн өдрийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

ШУС, НУС, Сэтгэл судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар