Хайж байна...

“Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд 

Share Button

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд

Доорх чиглэлийн материалуудыг шинээр бүрдүүлж буй суралцагчид 2026 оны 2 дугаар сарын 02-16-ны өдөр хүртэл Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот өрөөнд ирж өөрийн биеэр хүлээлгэн өгнө үү. /Материалыг бүрэн бүрдүүлж ирэхийг анхаарна уу./

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Нөхцөл

  • Монгол Улсын иргэн байх
  • Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх
  • Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх
  • “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх

Тавигдах шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • Шинэ элсэгч бакалаврын хөтөлбөрт элсэлтийн босго оноонд хүрсэн байх
  • Бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд зээл олгохгүй

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл ТАТАХ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд /
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (үргэлжлүүлэн суралцагчийн хувьд)
  • Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia/

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ

1.Бүтэн өнчин суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/ ТАТАХ
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт

2.Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч: 

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /E-Mongolia – 50% болон түүнээс дээш/

3.Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт 50%+ болон 50%+ /E-Mongolia/

4.Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин бакалаврын хөтөлбөрийн суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Нас барсан өрхийн гишүүний нас барсныг гэрчлэх баримт бичиг
  • Хөгжлийн бэрхшээлтэй өрхийн гишүүний хувь тогтоосон акт 60% /E-Mongolia/

5.Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч: 

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт 70% /E-Mongolia/

6.Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт, хичээл сонголт хийсэн баримт

7.Цаатан, Тува өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:

  • Хүсэлтийн маягт бөглөх /Буцалтгүй тусламж монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар
  • Тува өрхийг гэрчлэх баримт

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ

1.Багш мэргэжлээр бакалаврын өдрийн ангид суралцагчдын бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүсэлтийн маягт /Суралцагчийн тэтгэлэг монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/

2.Багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

  • Хүсэлтийн маягт /Суралцагчийн тэтгэлэг монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах, суралцагч болон 15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Ажлын газрын тодорхойлолт (15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн)
  • 15 жилээс дээш ажилласныг тодорхойлох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /emongolia-аас хэвлэж авчрах жич: ар өвөргүй хэвлэхгүй/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/

3.Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг-Нийгмийн ажил, Сэтгэл судлал

  • Хүсэлтийн маягт /Суралцагчийн тэтгэлэг монгол улсад гэдгийг чеклэх/
  • Өргөдөл /Боловсролын зээлийн сан-д хаяглах/
  • Төрсний гэрчилгээний лавлагаа /E-Mongolia/
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар /шинэ элсэгчийн хувьд/

Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-ийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар