ЭМГЭНЭЛ

Цэгмид овогтой Сүхбаатар (1942-2026)
Бидний эрхэм хүн, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Цэгмидийн Сүхбаатар 2026 оны 1 дүгээр сарын 26-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нарт нь хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1942 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Бага, дунд сургуульд суралцаад МУИС-ийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр 1965 онд төгссөн. Москвад 1975 онд аспирантурт суралцан, докторын зэрэг хамгаалжээ. Францын Сорбоны Их Сургуульд 1967-1968 онд дахин 1994-1995 онд зочин профессороор ажиллаж байв.
Ц.Сүхбаатар 1988 онд доцент, 1996 онд профессор цол хүртэн, 1969-2011 он хүртэл 50 гаруй жил зөвхөн МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, зөвлөх профессороор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байсан юм.
Түүний Монголын боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласныг төр засаг өндөр үнэлж “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ”Монгол Улсын Гавьяат багш” цолоор тус тус шагнан урамшуулсан байна.
Мөн Монгол-Франц хоёр орны найрамдалт үйл ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Франц улсын Үндэсний гавьяаны одонгоор шагнасан билээ.
Бид бүхний хүндэт багш Ц.Сүхбаатарын элэгсэг дотно, хүнлэг сэтгэл, дүр төрх, шударга шулуун зарчимч зан чанар, хөдөлмөрч бүтээлч, шинжлэх ухаанч үлгэр дууриал олон мянган шавь нар, ажлын хамт олны тань сэтгэл зүрхэнд үүрд мөнх, хоногшин үлдэх болно.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх ухааны сургууль

