Хайж байна...

Япон Улсын Сайтама Их Сургууль (Saitama University)-ийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Сайтама их сургуулийн (СИС)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын STEPS буюу Сайтама их сургуулийн богино хугацааны солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо 2.4-өөс дээш байх
  3. STEPS хөтөлбөрийн зорилго, зорилтыг дэмжиж, хүлээн зөвшөөрсөн байх
  4. Сайтама их сургуульд суралцах тодорхой, бодит төлөвлөгөөтэй байх
  5. Сайтама их сургуулийн оюутнуудтай хамтарсан олон улсын солилцооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  6. Японд суралцах болон амьдрах хугацааны санхүүгийн дэмжигчтэй эсвэл хангалттай санхүүгийн эх үүсвэртэй байх
  7. Хөтөлбөрийн хугацаанд гадаадад суралцах тохиромжтой гэсэн эмчийн (эрүүл мэндийн) дүгнэлттэй байх
  8. Япон улс болон Сайтама их сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөх
  9. Доорх хэлний шаардлагын аль нэгийг хангасан байх. Үүнд:
  • IELTS 5.5, TOEFL iBT 65, TOEFL ITP 530 (CEFR B2) эсвэл түүнтэй дүйцэхүйц Англи хэлний оноо
  • JLPT N2 эсвэл түүнтэй дүйцэхүйц Япон хэлний оноо

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  3. Сайтама их сургуульд суралцах төлөвлөгөө (англи эсвэл япон хэл дээр шивсэн байх)
  4. Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  1. Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар эсвэл тодорхойлолт 
  1. Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй, 50kb хэтрэхгүй хэмжээтэй)

Суралцах хугацаа: 12 улирал

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, бусад зардлыг суралцагч хариуцна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар