МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургууль (Akita International University)-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
Сайтама Их Сургуулийн цахим хуудас
Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
Солилцооны хөтөлбөрийн брошур
Солилцооны хөтөлбөрт нэр дэвшсэний дараа бөглөх өргөдөл, бүрдүүлэх баримт бичгийн мэдээлэл
- МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх/
- Голч оноо 2.5 буюу түүнээс дээш
- Англи хэлээр суралцах бол TOEFL iBT 71, IELTS 6.0, TOEIC 785, PBT/ITP 530 эсвэл түүнээс дээш оноотой байх.
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх
- Хэлний шаардлага хангасан батламжийн хуулбар /шаардлагыг эндээс харна уу/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авхуулсан, 800рх х 600рх хэмжээтэй, jpg эсвэл png өргөтгөлтэй, малгай болон нүдний шилгүй, цагаан артай)
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг суралцагч хариуцна.
Суралцах хугацаа: 1–2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 02 сарын 16-ны өдрийн 10:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шаардлага хангасан суралцагчийг МУИС-иас Акита олон улсын их сургуульд нэр дэвшүүлсний дараа суралцагчид Акита олон улсын их сургуулийн онлайн өргөдлийн маягт, зорилго тодорхойлох захидлын маягт, санхүүгийн баримт бичиг /Online Submission хэсгээс харна уу/ зэрэг нэмэлт баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

