МУИС болон Япон Улсын Хоккайдо Их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын Япон Улсын Хоккайдо Их сургуулийн солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
Бакалаврын түвшний суралцагч
- МУИС-ийн өдрийн ангийн бакалаврын түвшний, хамгийн багадаа 4 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Англи хэлний IETLS 6.5, CEFR (C1 түвшин) эсвэл TOEFL iBT 79 болон түүнээс дээш байх, эсвэл
- Япон хэлний түвшин JLPT N2 эсвэл түүнээс дээш (эх хэлний түвшинд ойр байх нь давуу тал)
Магистрантур / Докторантурын түвшний суралцагч
- МУИС-д амжилттай суралцаж байгаа төгсөх болзол хангаагүй өдрийн ангийн суралцагч байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи хэлний IETLS 6.5, CEFR (C1 түвшин) эсвэл TOEFL iBT 79 болон түүнээс дээш байх, эсвэл
- Япон хэлний түвшин JLPT-ийн N2 эсвэл түүнээс дээш түвшинтэй байх
Бүрдүүлэх материал /бүх материал англи эсвэл япон хэл дээр байх/:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авхуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Шаардлага хангасан суралцагчийг МУИС-иас Хоккайдо их сургуульд нэр дэвшүүлсний дараа суралцагчид Хоккайдо их сургуулийн онлайн өргөдлийн маягт: бусад шаардлагатай баримт бичиг, маягтуудыг доорх линкүүдээр орж бөглөнө.
- Өргөдлийн маягт
- Тодорхойлох захидал – ТАТАХ
- Элсэлтийн батламж бичиг (ОС-ны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн бөглөнө)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Цээж зураг /файл хэлбэрээр/
- Англи /TOEFL iBT 79 эсвэл IELTS 6.5/ эсвэл Япон хэлний онооны батламж /JLPT-ийн N2 түвшин/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Сүүлийн 6 сард авхуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Жич: Дээр дурдсан материал нь шаардлагатай ерөнхий материал бөгөөд суралцах салбар сургуулиас хамаарч өөрчлөгдөх боломжтой.
Суралцах улирал: 1-2 улирал
Тэтгэлэг: JASSO (the Japan Student Services Organization)-ы 11 сарын хугацаанд сар бүр 80,000 иений тэтгэлэгт хамрагдах боломжтой ба энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf өргөтгөлтэй файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 02 сарын 13-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

