Хайж байна...

Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа

Share Button

“Монгол хэлний тухай хууль”-ийн 8.1, 8.2, 8.3, 22.1 дэх заалтыг үндэслэн Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг эмхэтгэн найруулж, журамлан боловсруулах ажлын хэсэг байгуулсан юм.

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Хүмүүн бичиг сонин зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, хэлэлцүүлэг, ярилцлага хийсэн байна. Тухайлбал, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монгол бичгийн зөв бичих дүрэм” сэдэвт бүх нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тус хэлэлцүүлэгт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, МУИС, МУБИС, ОУ-ын Монгол Судлалын Холбоо, СУИС, Боловсролын хүрээлэн, МОНЦАМЭ агентлаг болон ЕБС-ийн монгол хэлний багш зэрэг 60 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар оролцож, “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийн төсөлтэй танилцсан юм.

Гадаад үг, олон хувилбарт үг, оноосон нэр, зарим дагавар, нөхцөлийг хэрхэн бичих зэрэг маргаантай асуудлыг мэргэжлийн судлаачдад танилцуулж, тэдний саналыг зөв бичих дүрэмдээ тусгаж, боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2026 оны 1 дүгээр сарын 9-ний ээлжит хурлаар танилцуулж, 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлаар бүх нийтээр дагаж мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг батлууллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар