Хүүхэд, насанд хүрэгчдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтоо хийх, ажил мэргэжлийн хөгжлийн замаа удирдах, мэргэжлээрээ тасралтгүй өсөж хөгжих, насан туршийн сурч боловсроход нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор Герман, Швейцарь, Австрали улсын санжүүжилтаар ХНХЯ, БШУЯамны бодлогын дэмжлэгтэйгээр салбар дундын магистрын хөтөлбөр 2017 оны хичээлийн жилээс нээгдэн элсэлт авч эхэлсэн юм.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад донор байгууллага, хувь судлаачдаас хөтөлбөрийг сайжруулах, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх зэргээс гадна суралцагчдад сургалтын тэтгэлгийн дэмжлэгийг үзүүлж ирсэн.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрт амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчдад Япон Улсын иргэн, МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын Хүндэт доктор IKEDA SOGO-ийн нэрэмжит тэтгэлгийг долоо дахь жилдээ олгох гэж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд МУИС-ийн Ажил мэргэжил судлалын салбар дундын ахисан түвшний хөтөлбөрийн суралцагч О.Золзаяа, Э.Баярцэцэг нар шалгарлаа.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
АЖИЛ МЭРГЭЖИЛ СУДЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО

