Хайж байна...

Олон судлаачдын хамтын бүтээл Улаан данс хэвлэгдлээ

Share Button

Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын нэг болох Биологийн олон янз байдлын конвенц (CBD)-д 1993 онд нэгдэж, биологийн олон янз байдлыг судлах, хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн байдаг. Уг конвенцын хүрээнд амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлийг хамгаалахад шинжлэх ухааны үндэслэл болсон зүйлүүдийн популяцийн эрсдлийг үнэлж, зэрэглэл тогтоох үйл ажиллагаа буюу Улаан дансыг боловсруулах, байгаль орчны чиглэлээр ажиллах хүн бүрт хүргэх нь нэн чухал ач холбогдолтой.

Монгол Улс нугаламт амьтдын Улаан дансны үнэлгээг 2006, 2011 онд хийснээс хойш 20 жилийн дараа Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн судлааачид хамтран 77 зүйл загас, 7 зүйл хоёр нутагтан, 25 зүйл мөлхөгч, 140 зүйл хөхтөн амьтны ховордлын зэрэглэлийг Олон улсын шалгуурын дагуу дахин үнэлж, тогтоосон үр дүнгээ 3 цуврал бүтээл болгон, эдгээр номын нээлтийг 2026 оны 2 дугаар сарын 12-нд МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай хийлээ.

Уг бүтээлийг гаргахад МУИС-ийн эрдэмтэн багш нар ШУА, МУБИС, ХААИС болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон эрдэмтэдтэй хамтран ажилласан. Бидний хамтын бүтээл нь зүйл тус бүрийн судалгааны өгөгдөлд тулгуурлан ховордлын зэрэглэлийг тогтоож, эрсдэлийг тодорхойлон, хамгааллын арга хэмжээг төрийн бодлогод тусгахад онцгой ач холбогдолтой.

Уг бүтээл нь хүн бүхэнд нээлттэй ба дараах холбоосоор татаж танилцаарай.

ТАТАХ                                               ТАТАХ                                              ТАТАХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар