Хайж байна...

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК  

Гэр-лаб инженерийн төв

 

Ажлын байрны нэр: Мэргэжилтэн

 

Орон тоо: 2

Гүйцэтгэх чиг үүрэг: АБТ-н дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш

Мэргэжил: Шинжлэх ухаан, инженерчлэл, үйлдвэрлэлийн дизайн, электроник, архитектур эсвэл холбогдох чиглэлээр;

Мэргэшил: Шинжлэх ухаан, инженерчлэл, үйлдвэрлэлийн дизайн, электроник, архитектур эсвэл холбогдох чиглэлээр;

Туршлага:

  • Инновацын экосистем эсвэл гарааны компанийн туршлагатай;
  • Амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй;
  • Их, дээд сургууль эсвэл судалгааны хүрээлэнд ажиллаж байсан;
  • Биет болон цахим бүтээгдэхүүн хөгжүүлж байсан;

Ур чадвар:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, шуурхай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах;
  • Албан бичиг баримт боловсруулах;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах, багийн гишүүдийнхээ мэдрэмжийг ойлгож хамтарч ажилладаг байх;
  • Харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй байх;
  • Дижитал бүтээцийн тоног төхөөрөмжүүд ба түүний дизайн болон загварчлалын программууд дээд ажиллах;
  • Материал судлал, тэдгээрийн хэрэглээний талаарх ойлголттой;
  • Чиглүүлэх сургалт, воркшоп сургалт, хичээлүүдийг төлөвлөх, орох;
  • Ажлын байрны эрүүл мэнд, эрүүл ахуй, хүрээлэн буй орчны нөлөөллийн мэдлэгтэй;
  • Прототип, туршилтын загвар, энгийн эд анги боловсруулах чадвартай;
  • Асуудлыг бие даан илрүүлж, шийдвэрлэх чадвартай;
  • Бүтээгдэхүүний судалгаа-хөгжүүлэлт, гарааны компаниуд болон инновацын хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах;
  • Бүтээлч сэтгэлгээ, турших, алдах, сурах, сайжруулахад нээлттэй эерэг хандлагатай;

Бусад нэмэлт шаардлага:

  • Дүрэм, журам боловсруулж байсан;
  • Боловсролын байгууллагад багшилж байсан;
  • Макер коммунити (Fablab, Makerspace, Troublemaker)-т үндсэн эсвэл сайн дурын ажилтнаар ажиллаж эсвэл суралцаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар