МУИС болон Сока их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын Сока их сургуулийн солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас
- Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
- Солилцооны хөтөлбөрт нэр дэвшсэний дараа бөглөх өргөдлийн мэдээлэл
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй суралцагчид болон магистрын түвшний 6 сараар дээш хугацаанд суралцсан, төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Япон улс болон Сока их сургуулийн дүрэм, журмыг хүндэтгэн дагаж мөрдөх
- Голч оноо: 3.3 ба түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- JLPT N2 болон түүнээс дээш
- TOEFL iBT 71+ эсвэл IELTS 5.5
Бүрдүүлэх материал:
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гадны биет тусаагүй сканнердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хэлний шаардлага хангасан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй)
Суралцах хугацаа: 1 улирал эсвэл 1 хичээлийн жил
Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин нислэгийн билет, дотуур байр, даатгал, бусад амьжиргааны зардлыг суралцагч хариуцана.
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 03 сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

