Хайж байна...

Япон Улсын Шига Их Сургуулийн (University of Shiga Prefecture) оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль болон Япон Улсын Шига Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улиралд Шига их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ерөнхий шаардлага:

  1. МУИС-ийн бакалавр эсвэл ахисан түвшний өдрийн хөтөлбөрт хамгийн багадаа 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй, идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  2. Гол оноо: 3.3 ба түүнээс дээш
  3. Хэлний шаардлага байхгүй хэдий ч солилцооны оюутан Шига их сургуулийн салбар сургууль болон тэнхимээ сонгон суралцах боломжтой боловч гадаад оюутнуудад зориулсан хичээлээс бусад бараг бүх хичээл Япон хэл дээр заадаг тул, хэрэв JLPT-N1 түвшний гэрчилгээ байхгүй бол Хүмүүнлэгийн соёлын сургууль, Соёл хоорондын харилцааны тэнхим тэнхим (School of Human Culture, Department of Intercultural Human Culture)-ийг сонгохыг зөвлөж байна.
  4. Сургууль болон тэнхимийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маяг ТАТАХ (Загвар өргөдлийн маягт ТАТАХ)
  2. Виз мэдүүлэхэд шаардлагатай Зөвшөөрлийн гэрчилгээг (Certificate of eligibility) ТАТАХ (загвар зөвшөөрлийн гэрчилгээ ТАТАЖ харах)
  3. Байрны хүсэлт ТАТАХ,
  4. Тангараг бичиг ТАТАХ (загвар тангараг бичиг ТАТАЖ харах)
  5. Эрүүл мэндийн бичиг ТАТАХ
  6. Эрүүл мэндийн түүх ТАТАХ
  7. Элсэн суралцаж буй нь үнэн тухай албан бичиг ТАТАХ, (Загвар баримт бичиг  ТАТАЖ харах)
  8. Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  9. Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  10. Тодорхойлох захиа буюу Recommendation Letter (Англи эсвэл Япон хэл дээр байна). Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг (шаардлагатай бол тамгатай) байна.
  11. Гадаад паспортын хуулбар (тэгш, тод, гаднын биет тусаагүй сканердсан, хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  12. Сүүлийн 6 сард авхуулсан  цээж зураг (JPG, PNG өргөтгөлтэй, хэвлэмэл зургаар болон файлаар). Шаардлагыг эндээс харах

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Харин нислэгийн билет, дотуур байр, даатгал, бусад амьжиргааны зардлыг суралцагч хариуцна.

Сарын амьжиргааны зардал:

Байр (ашиглалтын зардал багтана): 30,000 иен – 53,000 иен
Хоол хүнс: 30,000 иен
Үндэсний эрүүл мэндийн даатгал: 2000 иен
Бусад зардал: 20,000 иен

Хамрагдах оюутны тоо: Дөрөв хүртэлх суралцагч

Суралцах хугацаа:  1 улирал эсвэл 1 хичээлийн жил

Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 03 сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар