“Эсвэл эсвэл” Философийн IV олимпиад болно

Share Button

МУИС-ийн НШУС-ийн Философийн тэнхимээс 2013 оны 5 дугаар сарын 8-нд философи судалж буй нийт оюутнуудын дунд философийн олимпиад зохион явуулах гэж байна.

Тус олимпиад нь оюутны шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, дэвшүүлж буй асуудлыг ойлгох, эргэцүүлэн тунгаах, аргумент дэвшүүлэх, илтгэх, дүгнэлт гаргах чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн нийгэм дэх философийн ойлголт, үзэл санаа түүний тусгалыг шинжлэх, урлаг, шинжлэх ухаан, нийгмийн амьдралд шинээр асуудал дэвшүүлэх, бие даан шийдвэрлэж сурахад туслах зорилготой.

 

Олимпиадын явагдах хэлбэр

  1. Багуудын философи мэндчилгээ
  2. Философийн бүтээл, киноны утга санааг шүүн тунгааж тайлбарлах
  3. Хэрэглээний философийн тохиолдол судлалын жишээ ажиллах

Олимпиад явуулах журам

Оролцогч баг бүр философийн асуудлаархи тохиолдол судлал, эх бичгийн утга санааг тайлбарлан үндэслэгээ, дүгнэлт гаргана.

Дүгнэх журам

  1. Тохиолдол судлал, бүтээлд анализ хийсэн байдлыг дүгнэхдээ сэдвээ хэрхэн философийн үүднээс ойлгож, философичдын үзэл санаатай холбон тайлбарласан, үндэслэгээ дэвшүүлсэн, эргэцүүлэл хийсэн байдлыг харгалзан дүгнэнэ.
  2. Оролцогч баг, оюутнуудын эргэцүүлэл, илэрхийлэл, философидолтын дагуу нийт 2 баг, уран илтгэгч 1, мэргэн санаа дэвшүүлэгч 1 оюутныг шалгаруулан урамшуулна.

Жич:

  • Олимпиадад Монгол улсын бүх их дээд сургуулиудын оюутан оролцож болно.
  • 2013 оны 4 дүгээр сарын 25-ээс өмнө бүртгүүлэн мандат авсан байна. Мандат 5000 төгрөг. Нэг багт 5 хүн байна.
  • Олимпиад 2013 оны 5 дугаар сарын 8-ны 1000 цагт МУИС-ийн Хичээлийн I байрны 320 тоотод эхэлнэ.

 

Холбоо барих: МУИС, НШУС, Философийн тэнхим, Хичээлийн II байр 255 тоот

Цахим хаяг: wisdom.sophie@yahoo.com

Утас: 99298222, 99290315

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар