МУИС-ийн ОУХС-иас БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуультай хамтран “Уул уурхайн салбар дахь Монгол, Хятадын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 5 дугаар байрны ОУХС-ийн “Алтан Аргамж” танхимд 2013 оны 4 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд болно.
Эрдэм шинжлгээний бага хуралд Монголын талаас ЭЗХЯ, УУЯ, ГЕГ, Дорноговь аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчид, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагууд, ОУХС-ийн судлаач, эрдэмтэд, Хятадын талаас Өвөр Монголын Их Сургууль, Хятадын Монгол судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцох болно.
Бага хурал дээр хятадын талаас 10 илтгэл, монголын талаас 7 илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
МУИС-ийн багш, судлаач, эрдэмтдийг уг бага хуралд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургууль