Хайж байна...

Төрийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button
МУИС болон Төрийн банк хооронд байгуулж буй энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь төрийн байгууллагуудын стратегийн түншлэлийг шинэ шатанд гарган, харилцан мэдээлэл солилцох, нөөцийн үр ашиг уялдаа холбоог харилцан ашигтай хэлбэрээр хэрэгжүүлж бодит үр дүн, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд стартап, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд бизнест технологи, инновацыг шингээн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хэрэгцээ эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, тогтвортой хөгжлийн зорилтууд, банкны салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахын зэрэгцээ багш, ажилтан, оюутнуудад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, банкны үйлчилгээг үе шаттайгаар боловсруулж нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана.
Төрийн банк нь Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 8698 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улсын банкны салбарын ТОП 5 банкны нэг юм.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар