Хайж байна...

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд МУИС-ийн удирдлагуудтай уулзлаа

Share Button

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ж.Галбадрах, Б.Хэрлэн нар МУИС-ийн удирдлагуудтай уулзаж боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого, судалгаа-шинжилгээний орчныг сайжруулах, их сургуулийн хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцсон юм.

МУИС-ийн зүгээс салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг сайжруулахтай холбоотой тодорхой саналуудыг нэгтгэн боловсруулж, холбогдох ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар