Монгол Улсын Их Сургуулийн ректорын тушаалаар МУИС-ийн профессор Ц.Баатарчулууныг МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректороор, дэд профессор Г.Мөнхбаярыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирлаар тус тус томиллоо.

МУИС-ийн удирдлагууд эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректорын ажлаас чөлөөлөгдөж буй профессор С.Гомбобаатарыг хүлээн авч уулзаж, их сургуулийн хөгжилд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үеэр аливаа ажлыг хүлээлцэх дэг соёлыг МУИС-д төлөвшүүлэхэд анхаарч ажиллахаа ректор Б.Очирхуяг илэрхийллээ.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг шинээр томилогдсон удирдлагуудад баяр хүргэж, их сургуулийн судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинэлэг санаачилгатай, үр дүнтэй ажиллах талаар чиглэл өглөө.


