МУИС-ийн ГХСС-иас англи хэлний сургалт явуулдаг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиудын англи хэлний мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын дунд ИБАСТ-ээс явуулж буй Англи хэлний улсын олимпиадыг 2013 оны 5 сарын 4-ний өдөр зохион байгуулах гэж байгаа тул их дээд сургуулиудыг тус олимпиадад идэвхтэй оролцохыг урьж байна.
1. Олимпиадявуулахжурам
1.1. Шалгалтыг дараах 2 ангиллаар явуулна.
· Мэргэжлийн ангийн оюутан (англи хэлний үндсэн мэргэжлээр суралцаж байгаа )
· Мэргэжлийн бус ангийн оюутан (англи хэлнээс бусад мэргэжлээр суралцаж байгаа)
1.2. Шалгалтыг ахисан түвшинд дараах чадваруудаар авна:
· Үгийн сан, хэл зүйн чадвар
· Сонсох чадвар
· Унших чадвар
1.3. Шалгаруулалтын тов
Хугацаа: 2013 оны 05 дугаар сарын 4-ний өдөр
Хаана: МУИС, Хичээлийн 2 дугаар байр, ГХСС, 4 давхар, 457 тоот
2. Оролцогчдодтавихшаардлага
2.1. Олимпиадад улсын болон хувийн их дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд тус тус оролцоно.
2.2. Олимпиадад улсын болон хувийн их дээд сургуулиудад англи хэлийг мэргэжлийн бус түвшинд судалж байгаа 1-4 ангийн оюутнууд хамрагдах бөгөөд нэг сургуулиас эхний 3 байр эзэлсэн оюутнууд тус тус оролцоно.
2.3.Тухайн сургуулийн англи хэлний тэнхим, заах аргын нэгдэл олимпиадын 1-р шатыг ахисан түвшиндзохион байгуулж өөрийн сургууль дээр явуулах ба шалгарсан оюутны мэдээллийг 2-р шатанд оролцуулахаар ирүүлнэ.(1-р шатны шалгалтын материалыг холбогдох сургуулийн англи хэлний багш нар зохионо.)
3. Шалгаруулалтынжурам, шүүгчдийнбүрэлдэхүүн
3.1. Олимпиадад оролцогчдын чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.
3.2. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг тухайлсан сургууль тус бүрээс томилогдсон багш нарын комисс гарч бүрдүүлнэ. Нэг сургуулиас нэг багш томилогдож нийт …. хүний бүрэлдэхүүнтэй комисс гарна.
3.3. Оролцогчдыг оноогоор шалгаруулна.
Шагналурамшуулал
Мэргэжлийн түвшин
Шагнал I байр- мэргэжлийн түвшин |
Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг
|
1
|
Шагнал II байр-мэргэжлийн түвшин |
Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг
|
1
|
Шагнал III байр-мэргэжлийн түвшин |
Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг
|
1
|
Тусгай байр-мэргэжлийн түвшин |
Өргөмжлөл, 6000 |
1
|
Мэргэжлийн бус түвшин
Шагнал I байр-мэргэжлийн бус түвшин |
Алтан медаль, өргөмжлөл, 200,000 төгрөг
|
1
|
Шагнал II байр-мэргэжлийн бус түвшин |
Мөнгөн медаль, өргөмжлөл, 150,000 төгрөг
|
1
|
Шагнал III байр-мэргэжлийн бус түвшин |
Хүрэл медаль, өргөмжлөл, 100,000 төгрөг
|
1
|
Тусгай байр-мэргэжлийн бус түвшин |
Өргөмжлөл, 6000
|
1
|
4. Бүртгэхжурам
4.1.Бүртгэх хугацаа:Сургууль тус бүрээс шалгарсан оюутнуудыг 2013 оны 04 сарын 29-нөөс 5 сарын 3-ны өдрийн 17 цаг хүртэл Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны 4 давхарт Гадаад Хэл Соёлын Сургуулийн 457 тоотод бүртгэнэ.
4.2. Бүртгүүлэхдээ
· 1-р шатны олимпиадад шалгарсан болохыг баталсан тодорхойлолт
· Оюутны үнэмлэх
· 2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй)
· Бүртгэлийн хураамж 2000 төгрөг авч ирнэ.
Харилцах утас: 96881827, 99224990
77307730-2706