ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД БОЛНО

Share Button

МУИС, Гадаад хэл соёлын сургууль, Слав судлалын тэнхим болон Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв хамтран их дээд сургуулийн оюутан сурагчдын дунд Орос хэлний уламжлалт олимпиадыг 2013 оны 4 сарын 27 – ны өдөр зохион явуулах гэж байна.

Орос хэлийг мэргэжлийн түвшинд судалж байгаа орос хэлний ангийн оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг шалгах, орос хэл сурах идэвхи сонирхолыг дэмжих, Орос орны түүх, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус олимпиадыг 2 үе шаттайгаар зохион явуулна.

Олимпиад нь орос хэлийг мэргэжлийн түвшинд судалж буй оюутнуудын дунд

– 1, 2-р анги /орос хэлний А1-В1/

3, 4-р анги /орос хэлний В2-С1/

гэсэн 2 түвшинээр явагдах бөгөөд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их,  дээд сургуульд орос хэлний мэргэжлээр суралцаж буй 1- 4 дүгээр ангийн оюутнууд оролцоно.

Олимпиад 2 үе шаттай явагдана.

Нэгдүгээр шат:

Олимпиадын 1-р шатыг сургууль тус бүр өөрийн сургууль дээр орос хэлний мэргэжлийн ангийн оюутнуудын дунд явуулна.

Хугацаа: 2012 оны 4 сарын 8-19

Хаана: /тухайн сургууль/

Шалгалт : тест

 

( шалгалтын материалыг холбогдох сургуулийн орос хэлний багш нар зохионо.)

 

Хоёрдугаар шат:

Сургууль тус бүр зохион явуулсан нэгдүгээр шатны олимпиадаас шалгарсан оюутан (оюутны тоо тухайн сургуулийн орос хэл судалж буй нийт оюутны 50 хувиас хэтрэхгүй байх) оролцоно.

Хугацаа: 2012 оны 4 сарын 27 –ны 10.00 цагт эхэлнэ.

Хаана :  МУИС хичээлийн 2-р байр, 4 давхар 463,462  тоот

Шалгалт:  унших, бичих, ярих, сонсох чадвар, орос хэлний дүрмийн мэдлэг шалгах тест байна.

 

Түвшин тус бүрийн оролцогчдыг оноогоор шалгаруулна.

  1. 1.      1, 2-р анги орос хэлний А1-В1 түвшин :

 

I байр – 1  өргөмжлөл, ОХУ – д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх

II байр – 1  өргөмжлөл, 150.000 төгрөг

III байр – 1  өргөмжлөл, 100.000 төгрөг

 

  1. 2.      3, 4-р анги орос хэлний В2-С1 түвшин :

 

I байр – 1  өргөмжлөл, 200.000 төгрөг

II байр – 1  өргөмжлөл, 150.000 төгрөг

III байр – 1 өргөмжлөл, 100.000 төгрөг

 

Бүртгэх журам

Холбогдох сургууль дээр явагдсан  «нэгдүгээр шат»- наас шалгарсан оюутнууд 2012 оны  4 сарын 22-26 ны  10.00- 18.00 цагийн хооронд  МУИС- ийн хичээлийн  2 р байрны 476 тоотод ирж бүртгүүлнэ.

 

Дараах бичиг баримт бүрдүүлж ирнэ:

  • 1-р шатны олимпиадад шалгарсан болохыг баталсан тодорхойлолт
  • Оюутны үнэмлэх
  • Сурлагын тодорхойлолт
  • 2 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй)
  • Бүртгэлийн хураамж 2000 төгрөг

 

Холбоо барих утас: 77307730 – 2705

95601103. 99194712

Цахилгаан  шуудангийн  хаяг: deegii2006@mail.ru,  Tsogzolmaa_tsogt@mail.ru

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар