Намъянжү Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д идэвхтэй төлөвт суралцаж буй сурлагаар манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм.
Сонгон шалгаруулалтыг МУИС дээр хийж, шалгарсан суралцагчийн материалыг Намъянжү Монгол боловсролыг дэмжих санд илгээнэ.
Хамрагдах оюутны тоо:
- ШУС-ХУС-ын Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөрөөр суралцаж буй 5,
- ОУХНУС-ийн Солонгос хэлийг заавал судлахаар сонгон суралцаж буй 3, (Монгол-Солонгосын харилцаагаар судалгаа хийх сонирхолтой бол давуу тал болно)
- Бусад хөтөлбөрөөр суралцаж буй 4 суралцагч, нийт 12 суралцагч хамрагдана
Тавигдах шаардлага:
- МУИС-д идэвхтэй төлөвт суралцаж буй бакалаврын 2 ба 3-р түвшний суралцагч байх
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
- Дүнгийн тодорхойлолт /албан ёсны байх/
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримтууд (и-монголиагаас өрхийн орлого нотлох лавлагаа, хорооны тодорхойлолт гэх мэт)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд (оюутан байх үеийн амжилт, нийгмийн идэвхийн оролцоо, тэмцээн, уралдаанд оролцсон гэрчилгээ, өргөмжлөл, сайн дурын ажил, бусад)
Тайлбар: Тэтгэлгийн хүсэлтийг сургалтын сиси системээр гаргаж, бүрдүүлсэн материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд доор дурдсан хугацаанд ирүүлнэ.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 21-ний 12.00 цаг хүртэл
Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв, Оюутны хөгжлийн газрын 306 тоот
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
МУИС-ийн Оюутны хөгжлийн газар
ШУС- Ази судлалын тэнхим
Намъянжү Монгол боловсролыг дэмжих сан

