Хайж байна...

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын эмч Доктор Барри Керзин МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдад зориулан лекц уншина

Оюутны хөгжлийн газар

2026-04-07 15:00

МУИС-ийн I байр, Эрдмийн танхим

Share Button

2026.04.07-ны 15:00 цагт Төвдийн Буддын шашны лам, Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын эмч Доктор Барри Керзин нь МУИС-ийн багш, ажилтан, оюутан суралцагчдад лекц орно.

Доктор Барри Керзин нь Төвдийн Буддын шашны лам бөгөөд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын эмч нарын нэг юм. Тэрээр сүүлийн 37 жилийн хугацаанд Энэтхэгийн Дарамсалад амьдарч, Далай ламын дэргэд ажиллаж байна. Мөн энэ хугацаанд тэрээр ядуу иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд хувийн ашиг сонирхолгүйгээр хүмүүнлэгийн үйлсэд өөрийгөө зориулсан нэгэн.

Доктор Керзин нь Altruism in Medicine Institute (AIMI) байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд энэхүү байгууллага нь сүүлийн 12 жилийн турш энэрэнгүй сэтгэл, ёс зүйт манлайллыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тэрээр Питтсбургийн их сургуульд сэтгэцийн эмгэг судлалын adjunct профессор, Хонг Конгийн их сургуульд анагаах ухаан болон Буддын судлалын хүндэт профессор, Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд хүндэт профессор, мөн Вашингтоны их сургуулийн Анагаахын сургууль болон Энэтхэгийн Варнаси хот дахь Central University for Higher Tibetan Studies их сургуульд emeritus профессорын зэрэгтэй. Доктор Керзин нь шинжлэх ухаан, анагаах ухаан, сүнслэг ухаан-ыг холбох чиглэлээр ажилладаг юм.

МУИС-ийн багш, ажилтан, суралцагчдад зориулсан лекц 2026 оны 4 дүгээр сарын 7-ны 15:00 цагт хичээлийн I байрны Эрдмийн танхимд болох тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/a3jNWySd1e2L4xPX8

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар