Хайж байна...

МУИС-ийн Судалгааны багаж, төхөөрөмжийн менежментийн системийг танилцууллаа

Share Button

Дээд боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт, МУИС-ийн Дүрмийн 5.4.1 дэх заалт, “МУИС-ийн Стратеги төлөвлөгөө 2025-2030”-ийн 1.1 дүгээр зорилт болох Судалгаа, инновацын орчин нөхцөл, чадамжийг сайжруулах бодлогын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Судалгааны багаж, төхөөрөмжийн менежментийн систем (Research Equipment Management System–REMS)-ийг хөгжүүллээ.

REMS систем нь МУИС-ийн судалгааны багаж, төхөөрөмжийг нэгдсэн бүртгэлд хамруулах, үр ашигтай ашиглалтыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, төлбөрт шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, санхүү болон статистикийн тайланг шуурхай гаргахтай холбогдох харилцааг зохицуулах зорилготой rems.num.edu.mn домэйн дээр байршуулсан веб хандалтат систем юм.

Тус системд бүртгэгдсэн мэдээлэл нь https://rems.num.edu.mn/ хуудсаар дамжин олон нийтэд нээлттэй байдлаар хэрэглэгчдэд хүрэх юм.

МУИС-ийн Судалгаа хөгжүүлэлтийн газраас уг системийн туршилт, нэвтрүүлэлтийг зохион байгуулах ажлын хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “REMS системийн танилцуулга, ашиглалт” сэдвээр МУИС-ийн Судалгааны лабораториудын төлөөллийг оролцуулсан сургалтыг зохион байгууллаа.

 

Судалгаа хөгжүүлэлтийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар