Сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжид
МУИС-ийн МУИС/202606020345: Ромбо, диплом нийлүүлэх ажилд үнийн санал ирүүлнэ үү.
Нийт төсөвт өртөг: 14,825,000 төгрөг
| № | Нийлүүлэгдэх бараа | Тоо ширхэг |
| 1 | Бакалаврын дипломын хавтас | 450 |
| 2 | Дэд бакалаврын дипломын хавтас | 50 |
| 3 | Бакалавр, магистр, докторын ромбо | 500 |
| 4 | Ромбоны хайрцаг | 500 |
Үнийн саналд дор дурьдсан материалуудыг хавсаргасан байна. Үүнд:
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга.
- Барааны үнийн задаргаа ба бараа нийлүүлэлтийн хуваарийг баталгаажуулан ирүүлнэ.
- 2025 оны санхүүгийн тайлан
- Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ. /захиалагчийн техникийн тодорхойлолтыг хавсаргав/
- Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зөрсөн боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтын шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдлийг баталгаажуулан ирүүлнэ.
- Үнийн саналд шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ.
- Нийлүүлсэн бараа нь гэмтэлтэй ирсэн бол буцааж сольж өгөхийг зөвшөөрсөн албан бичиг ирүүлнэ.
- Санал ирүүлэх оролцогч нь нийлүүлэх барааны танилцуулга, зураг, эх загвар ирүүлнэ, техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцсэн бараа болохыг нотлох зорилгоор нийлүүлэгдэх бүтээгдэхүүн бүрийн эх загвар дээжийг үнийн санал ирүүлэх сүүлийн хугацаанаас өмнө захиалагчийн ажлын байранд /МУИС-ийн Хичээлийн 1 дүгээр байрны 122 тоот/ ирүүлнэ. Дээж нь техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй тохиолдолд үнийн саналаас татгалзах үндэслэл болно.
- Сүүлийн 3 жилд ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагатай ба бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар ирүүлнэ.
Үнийн саналыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цаг 00 минутаас өмнө МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 122 тоот /77307730-1213/ хаяг, эсвэл banzragch.r@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газар

