Хайж байна...

“Дусал цус – Дүүрэн амьдрал” цусны донорын өдөрлөг болно

Оюутны хөгжлийн газар

2026-04-15 09:00 - 2026-04-17

Багш, оюутны хөгжлийн төв, V давхар

Share Button

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн санаачилгаар Монгол улсын их дээд сургуулийн оюутан суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цусны донорын аяны хүрээнд МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран цусны донорын өдөрлөгийг тогтмол  зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн “Дусал цус – Дүүрэн амьдрал” цусны донорын өдөрлөг нь 2026 оны 4 дүгээр сарын 15, 16, 17 -ны өдрүүдэд 3 өдрийн турш 09:00-13:00 цагийн хооронд  Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт зохион байгуулагдах гэж байна.

Хэрэв та дараах шаардлагыг хангасан эрүүл чийрэг биетэй бол донорын өдөрлөгт хүрэлцэн ирж цус хандивлах аянд нэгдээрэй. Үүнд:

  • 6-аас дээш цагийн нойртой байх,
  • Өглөө шарсан хуурсан тостой, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх,
  • Эмэгтэйчүүд сарын тэмдэг бүрэн дуусаад 3-аас дээш хоног болсон байх,
  • Спиртийн төрлийн бүтээгдэхүүн 3 хоног хэрэглээгүй байх,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд шивээс хийлгээгүй байх,
  • Сүүлийн 1 сар антибиотик эмчилгээ хийлгээгүй байх зэрэг болно.

Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэх, нөөц бүрдүүлэх үйлсэд идэвхтэй хамрагдахыг оюутан суралцагч, багш ажилтнууд та бүхнээс хүсье.

 

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар