Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад хэрэгжүүлж байгаа түүхийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, багшлах хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, хөгжлийн асуудлуудыг багш, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор хэлэлцэн, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад бүтээлчээр хэрэглэх, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.

