Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 35 жил, Нийтийн удирдлагын тэнхим үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд суралцагч, төгсөгчдийн уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд зохион байгууллаа.

Уулзалтад тэнхимийн үе үеийн багш, суралцагч, төгсөгчид болон хүндэт зочид оролцож, өнгөрсөн 15 жилийн түүх, ололт амжилтаа эргэн дурсахын зэрэгцээ цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтыг Нийтийн удирдлагын тэнхимийн профессор, доктор Н.Бурмаа нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам хүндэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Уулзалтын онцлох үйл ажиллагааны нэг нь Нийтийн удирдлагын тэнхимийн төгсөгчдийн холбоо байгуулах санаачилга байв. Оролцогчид холбооны зорилго, цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар санал солилцож, холбоо байгуулах эхлэлийг тавилаа.
Тус холбоо нь үе үеийн төгсөгчдийг нэгтгэж, тэдний мэдлэг, туршлага, оролцоонд тулгуурлан багш, суралцагч, төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэнхимийн сургалт, судалгааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Уулзалтын үеэр Нийтийн удирдлагын тэнхимийн төгсөгчдийн холбоог албан ёсоор байгуулж, холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргыг сонгосноор төгсөгчдийн оролцоог тэнхимийн цаашдын хөгжилд нэмэгдүүлэх чухал алхам хийлээ.
Мөн уулзалтын үеэр Нийтийн удирдлагын тэнхимийн хамт олны ээлжит хамтын бүтээл болох “Харьцуулсан төрийн захиргаа” номын нээлт боллоо.

Нийтийн удирдлагын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, профессор, доктор Н.Бурмаагийн нээлтийн үгийг бүрэн эхээр ЭНД дарж үзнэ үү.
Нийтийн удирдлагын тэнхим

