Хайж байна...

Зочин профессорын лекцэд урьж байна

"Итали-Зүүн Азийн хамтын ажиллагаа: Орон нутгийн туршлагыг дэлхийд түгээх нь - LEGO” төсөл

2026-04-20

Share Button

“Итали-Зүүн Азийн хамтын ажиллагаа: Орон нутгийн туршлагыг дэлхийд түгээх нь” олон улсын төсөл

 

Европын Холбооны Next Generation хөтөлбөр, Итали Улсын Дээд боловсрол, судалгааны яам, Итали Улсын Засгийн газрын Domani хөтөлбөрийн санхүүжилттэй “Итали-Зүүн Азийн хамтын ажиллагаа: Орон нутгийн туршлагыг дэлхийд түгээх нь – LEGO” төслийн хүрээнд Итали Улсын Катанийн их сургуулийн профессор Daniele La Rosa, Luca Barbarossa нар 2026 оны 4 сарын 20 – 24 хооронд МУИС-д богино хугацааны зочин профессороор уригдан ажиллана.

Уг төсөл нь Итали Улсын их сургуулиуд болон Зүүн Азийн их сургуулиудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түнш бүрийн боловсрол, шинжлэх ухааны байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааны давуу талуудыг нэгтгэн олон улсын болон бүс нутагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төсөлд Итали Улсын 12 их сургууль, Зүүн Азийн 131 их сургуулиуд хамрагдаж буй бөгөөд 2023-2026 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжиж байна.

Зочин профессорууд 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нийтэд нээлттэй лекц уншина. Үүнд:

  • Тогтвортой хотын байгалийн шийдэл: Хотын асуудалд зардал багатай, шударга шийдлийг төлөвлөх нь
    • Профессор Daniele La Rosa
    • Хичээлийн 2-р байрны 343 тоот
    • 12:40 – 14:10 цагийн хооронд
  • Бүс нутгийн төлөвлөлт ба зорчих хөдөлгөөн: Байгаль орчин ландшафт, соёлын асуудлууд
    • Профессор Luca Barbarossa
    • Номын сангийн байрны 304 тоот
    • 14:20 – 15:50 цагийн хооронд

Тус нээлттэй лекцэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://pric.unive.it/projects/lego/home

Нийтлэл бэлтгэсэн:

О.Алтансүх, МУИС

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбооны албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар