Монгол дахь Италийн Элчин Сайдын Яам болон Монгол Улсын Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Европын Сансрын Агентлаг (ESA)-ийн Тусгай Зөвлөх, астрофизикч Ersilia Vaudo Scarpetta 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нээлттэй онлайн лекц уншина.

Хатагтай Ersilia Vaudo Scarpetta нь астрофизикийн зэрэгтэй бөгөөд Харвардын их сургуулийн Кеннедийн засаглалын сургуулийн гэрчилгээтэй мэргэжилтэн юм. ESA-д гуч гаруй жил ажилласан туршлагатай тэрээр одоогоор ESA-ийн Ирээдүйн Авьяаслаг Боловсон Хүчний асуудал хариуцсан Тусгай Зөвлөхөөр ажиллаж байна. Мөн боловсролын хамрагдалт хомс бүс нутгийн хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгийг хүргэх зорилготой “Il Cielo Itinerante” байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд уг байгууллага 2023 онд Financial Times WE Award-ыг хүртсэн байна. Тэрээр The Story of Astrophysics in Five Revolutions (W. W. Norton) номын зохиолч бөгөөд БНИУ-ын Ерөнхийлөгчөөс “Stella d’Italia” одон хүртжээ.
Нээлттэй лекц мэдээлэл:
-
Сэдэв: “Space, an endless adventure”
-
Огноо: 2026 оны 4 дүгээр сарын 21 /Мягмар гараг/
-
Цаг: 14:30–16:00
-
Хэлбэр: Онлайн (МУИС-ийн 1-р байр, Эрдмийн танхим/Дугуй заал/-д том дэлгэцээр шууд дамжуулна)
Тус нээлттэй лекцэд оюутан, судлаач, багш та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

