Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас (БОНХЯ) 2013 оныг Байгаль орчны боловсролын жил болгон зарласантай холбоотойгоор тус яамнаас НҮБХХ, БОНХЯ-ны “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” (MON/12/301) төсөлтэй хамтран “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг угтан оюутан залуусын дунд “Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицол” сэдвээр богино хэмжээний хөдөлгөөнт кино (animation) хийх болон “Уур амьсгалын өөрчлөлтыг сааруулах, дасан зохицоход та бид юу хийж чадах вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлаж байна.
Эдгээр уралдааны зорилго нь эссэ бичлэг болон хөдөлгөөнт киногоор дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход иргэн бүрийн оруулах хувь нэмрийг ойлгуулах, оролцоог идэвхижүүлэхэд оршино.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.climatechange.gov.mn сайтаас татаж авах боломжтой. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 310807, 311086, 310986 утсаар холбогдон авна уу.