Хайж байна...

Чингис хаан үндэсний музейтэй хамтран ажиллана

Share Button

МУИС болон Чингис Хаан Үндэсний музей хооронд боловсрол, судалгаа, соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Чингис Хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд Монголын түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлын өв, музей судлалыг хөгжүүлэх зорилгоор сургалт, шинжлэх ухаанч судалгаа, нийгэмд хандсан үйл ажиллагааг хамтран зохион байгуулахын зэрэгцээ археологи, антропологийн чиглэлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахаар тохиролцлоо.

Дараах тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Хамтарсан сургалтыг зохион байгуулах
  • Судалгаа, эрдэм шинжилгээний үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээний хурал, лекц, семинар, үзэсгэлэн зохион байгуулах
  • Монголын түүх, соёл, урлаг судлал, музей судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дадлагажих болон ажлын байрны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
  • Соёлын өвийг хамгаалах, олон нийтэд таниулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх

Энэхүү санамж бичгийг байгуулснаар талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, боловсрол болон түүх, соёлын салбарын уялдаа холбоог нэмэгдүүлэх, улмаар нийгэмд эерэг үр нөлөө үзүүлэхэд чухал ач холбогдолтой.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар