МУИС-ийн Урлагийн их наадам нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, гоозүйн мэдрэмж, багаар ажиллах ур чадвар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой, олон жилийн түүхтэй сургуулийн бахархал болсон арга хэмжээ билээ. 2025-2026 оны хичээлийн жилийн “Урлагийн их наадам 2026” 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар театрт амжилттай зохион байгуулагдлаа.
Урлагийн наадамд:
- Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар
- Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар
- Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар
- Бизнесийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн оюутан залуус оролцов.
МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулийн нийт 500 гаруй оюутан оролцож авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Урлагийн их наадмын шүүгчээр
- Улсын Драмын Эрдмийн Театрын бүжиг дэглээч, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Ган-Очир
- Соёл урлагийн их сургуулийн багш, жүжигчин Н.Ялалт
- СУИС-ийн уран бүтээл, инновацын албаны Уран бүтээл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, дуучин А.Ууганзаяа нар шүүгчээр ажилсан юм.
Бүрэлдэхүүн сургууль тус бүрийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шилэгдэн шалгарсан оюутнуудын үзүүлбэрүүд Урлагийн их наадамд оролцдог. Үзүүлбэр бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай байсныг тэмцээний шүүгчид онцлов.
МУИС-ийн авьяаслаг оюутан залуус гоцлол дуу, ардын болон язгуур урлаг, хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг бүжиг (чөлөөт) мэндчилгээ гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр дараах сургуулиуд шагналт байрны эзэд боллоо.

Тэргүүн байр: Бизнесийн сургуулийн баг /184,5 оноо/

Дэд байр: Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн баг /147 оноо/

Гутгаар байр: Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар /144 оноо/
Гоцлол хөгжим:
- Тэргүүн байр: Бизнесийн сургууль
- Дэд байр: Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
- Гутгаар байр: Хууль зүйн сургууль
Хамтлаг бүжиг (цэнгээнт)
- Тэргүүн байр: Мэдээллийн технологи, электроникийн сургууль
- Дэд байр: Хууль зүйн сургууль
- Гутгаар байр: Бизнесийн сургууль
Ардын болон язгуур урлаг
- Тэргүүн байр: Бизнесийн сургууль
- Дэд байр: Мэдээллийн технологи, электроникийн сургууль
- Гутгаар байр: Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар
Чөлөөт бүжиг
- Тэргүүн байр: Бизнесийн сургууль
- Дэд байр: Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар
- Гутгаар байр: Мэдээллийн технологи, электроникийн сургууль
Гоцлол дуу:
- Тэргүүн байр: Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар
- Дэд байр: Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар
- Гутгаар байр: Мэдээллийн технологи, электроникийн сургууль тус тус шилдэгээр шалгарав.
МУИС-д суралцаж буй 21 мянга гаруй оюутнаас авьяас чадвараараа шалгарч манлайлан оролцож, үлгэр дуурайлал болсон наадмын оролцогч бүрд халуун баяр хүргэж, амжилт хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР
МУИСОХ, Оюутан конгресс
























