МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Утга зохиол урлаг судлалын тэнхимээс зохион байгуулдаг ICIAL-2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 4 дүгээр сарын 24-ний Баасан гарагт МУИС-ийн төв байр Дугуй заал, Эрдмийн танхимд тус тус зохион байгуулагдана. Тус хуралд Монгол улс, БНХАУ, ХБНГУ, ОХУ, Унгар улсын 74 эрдэмтэн оролцож 54 илтгэл хэлэлцүүлэх бөгөөд МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС, ХУИС, БХИС, Сити их сургууль, ШУА Хэл зохиолын хүрээлэн, ШУА Философ социологийн хүрээлэн, Соёл урлаг судлалын хүрээлэн, Боловсролын судалгааны хүрээлэн гэх мэт арав гайруй их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид оролцоно.
Хоёр жил тутамд болдог манай ICIAL-2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын энэ жилийн онцлог бол орон орны энэ чиглэлийн эрдэмтэд судалгаа шинжилгээний сүүлийн үеийн гол ололттой судалгаа- инновацийн бүтээлүүдээ ирүүлснээс гадна, салбар дундын сэдэв, эрдэмтдийн хамтын судалгааны багийн ажлууд орж ирсэн нь шинэлэг үзэгдэл юм. Зөвхөн МУИС-ийн эрдэмтдээс Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэргүүлэх чиглэлийн эрдэмтдээс гадна, МТЭС, Бизнесийн сургууль, Менежмент маркетингийн сургууль, Философ шашин судлалын тэнхим, Боловсрол судлалын тэнхим зэрэг бүрэлдэхүүний бусад сургууль, тэнхим, нэгжийн эрдэмтэд оролцож байна.
Урлаг судлалын чиглэлээр Урлагийн онол, гоо зүй философ, Урлагийн боловсрол, Дижитал медиа урлаг, Урлаг судлал-инновац гэсэн 5 чиглэлд 20 гаруй илтгэлийг, Утга зохиол суддлалд бол Утга зохиолын онол, гоо зүй, философи, Уран зохиолын түүх, сурвалж судлал, Уран зохиолын боловсрол , Уран зохиолын харилцаа холбоо , Утга зохиол судлал-инновац гэсэн таван чиглэлээр мөн хорь гаруй илтгэл хэлэлцүүлэх гэж байна.
ICIAL-2026 Урлаг, утга зохиол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал нь МУИС Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол урлаг судлалын тэнхимээс 2 жилд нэг удаа зохион байгуулдаг, гол зорилго нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн энэ чиглэлийн сургалт, судалгаа инновац эрхэлж байгаа эрдэмтэд өөр өөрийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудал, судалгаа шинжилгээний нэн шинэ бүтээлүүд, салбарын болоод салбар дундын судалгааны чиг хандлага зэргийг хамтын ажиллагаатай явж ирсэн олон улсын шинжлэх ухааны сургалт судалгааны байгууллага, эрдэмтдийн хүрээнд нээлттэй зарлан эрдэмтдийг урьж оролцуулдаг тогттсон уламжлалтай юм. Жилээс жилд өргөжин тэлж байгаа “ICIAL-2026” Урлаг утга зохиол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлын үр дүн, ололт амжилт нь энэ салбарт тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэж буй арга зам, дотоод болон гадаад хамтын ажиллагаатай олон улсын түвшний сургалт, судалгаа эрхэлж буй эрдэмтдийн нэн шинэ судалгааны үр дүн инновцаийг нэгэн дор ийнхүү хэлэлцэж буйгаараа түүхэн ач холбогдолтой юм.
МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол-Урлаг судлалын тэнхим
ICIAL-2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажлын хэсэг

