МУИС болон Чонбук Үндэсний Их Сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу хэрэгжиж буй 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Чонбук Үндэсний Их Сургуулийн цахим хуудастай энд дарж танилцана уу.
Ерөнхий мэдээлэл:
Төлбөр болон дэмжлэг:
- Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.
- Амьжиргааны мөнгө суралцах хугацаанд зөвхөн нэг удаа 500,000 вон олгоно /2026 оны 12 сард/.
- Дотуур байрны төлбөр төлсөн тохиолдолд Даваа-Баасан гарагт өдрийн 3 удаа үнэгүй хоолтой
- Дотуур байрны төлбөр нь 1,576,450 Вон (Даэдун дотуур байр), 1,354,920 вон (Чанбит дотуур байр) бөгөөд 2026 оны 07 сард урьдчилан төлнө.
- БНСУ-ын Иргэн харьяатын хуулийн дагуу кампусаас гадна цагийн ажил эрхлэх боломжтой бөгөөд цагийн ажлын дундаж хөлс 10,000 Вон байдаг.
- Оюутан өөрөө ирэх,очих онгоцны зардлаа хариуцна.
- Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
Англи болон Солонгос хэл дээр хичээл сонгон үзэх боломжтой бөгөөд солилцооны оюутнуудын дунд эрэлттэй хичээлүүдийг урьдчилан цахимаар санал болгоно. Хөтөлбөрийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын болон ахисан түвшний өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш идэвхтэй суралцаж буй суралцагч байх (дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
- Хэлний шалгуургүй боловч очоод Англи болон Солонгос хэл дээрх хичээлийг бүрэн ойлгох хэмжээний хэлний чадвартай байх бөгөөд хөтөлбөрт хамрагдахад давуу тал болно.
Бүрдүүлэх материал (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байх)
- Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Англи эсвэл Солонгос хэл дээр суралцах төлөвлөгөө
- Гадаад паспортын хуулбар (тэгш, гаднын биет ороогүй, сүүдэрлээгүй, тод байх)
- Цээж зураг (цагаан дэвсгэртэй, 3.5х4.5 хэмжээтэй)
- Гадаад хэлний түвшинг батлах гэрчилгээ байгаа бол хавсаргах
- Жич: Дээрх шаардлага хангаж нэр дэвшсэн оюутнууд онлайн өргөдлийн маягт 2026 оны 05 сарын 29-өөс өмнө бөглөнө.
Суралцах хугацаа: 1-2 улирал
Хамрагдах оюутны тоо: 13
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа, материал ирүүлэх шат дараалал:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Оюутан солилцооны хөтөлбөрт материал ирүүлэхээс өмнө тавигдах шаардлага, хугацаа, санхүүгийн нөхцөл байдлаар сайтар төлөвлөн шийдвэр гаргахыг хүсье.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

