Хайж байна...

БНПУ-ын Адам Микейвичийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон БНПУ-ын Адам Микейвичийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Адам Микейвичийн их сургуулийн 2026-2027 оны өвлийн улирал болон бүтэн хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Суралцах хугацаа 1-2 улирал

Бүрдүүлэх материал:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний өдрийн ангийн 2 дугаар түвшнээс дээш идэвхтэй суралцаж буй суралцагч байх (дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
  2. Голч онооны шаардлага байхгүй боловч харгалзан үзнэ
  3. Англи хэлний B2 түвшнээс дээш мэдлэгтэй байх
  4. Сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  5. Албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
  6. Гадаад паспортын хуулбар (тэгш, гаднын биет ороогүй, сүүдэрлээгүй, тод байх)
  7. Цээж зураг (цагаан дэвсгэртэй)
  8. Өргөдлийн маягт  (татаж аваад бөглөж дууссаны дараа гарын үзэг зурсан байна)

Суралцах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:  https://amupie.amu.edu.pl/

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд нислэг, оюутны дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа, материал ирүүлэх шат дараалал:

  1. Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
  2. 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны  05 дүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
  3. Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.

Оюутан солилцооны хөтөлбөрт материал ирүүлэхээс өмнө тавигдах шаардлага, хугацаа, санхүүгийн нөхцөл байдлаар сайтар төлөвлөн шийдвэр гаргахыг хүсье.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.

Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа

БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар