Хайж байна...

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын Статистикийн анхдугаар олимпиад зохион байгуулагдана

МУИС-ийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхим

2026-05-09 10:00

Share Button
МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Статистик, Хэрэглээний математикийн тэнхимээс санаачлан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын Статистикийн анхдугаар олимпиадыг 2026 оны 05 дугаар сарын 09-ний Бямба гаригт МУИС дээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү олимпиад нь ЕБС-ийн ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт туссан магадлал, статистикийн үндсэн ойлголтыг хамарсан агуулгаар явагдах бөгөөд сурагчдын статистик сэтгэлгээ, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх чадвар, магадлал ба статистикийн онолын мэдлэгийг хөгжүүлэх, улмаар бодит асуудлыг тоон мэдээлэлд тулгуурлан шийдвэрлэх чадамжийг төлөвшүүлэх зорилготой.
Олимпиадад Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид түвшин харгалзахгүйгээр оролцох бөгөөд нэг сургуулиас 3 хүртэлх суралцагч оролцох боломжтой юм. Олимпиадын шагналт байр эзэлсэн сурагчдад МУИС-ийн Статистик хөтөлбөрт элсэн суралцах эрх олгох давуу талтай болж байна.
 
 
МУИС, МТЭС, Статистик, Хэрэглээний математикийн тэнхим
STATS мэргэжлийн клуб
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар